2001 онд Батпүрэв, Пүрэвсүх нар хамтран тоглодог байсан ба дараа нь Батпүрэв, Алтангэрэл, Мөнхболд нар 1060 хамтлагийг байгуулсан. Хэсэг хугацааны дараа Алтангэрэл Чингис хаан хамтлагт, Батпүрэв Black & White хамтлагт орсон. Тэмүүлэн 1060 хамтлагт орж бие биеэ таньдаг болсноор 2006 оны 8 сард хамтлаг байгуулах санаа гарсан бөгөөд мөн оны 8 сарын 22-нд анхны бэлтгэл хийснээр тус хамтлаг байгуулагдсан юм. Байгуулагдсанаасаа хойш Release (2008), Зуун наст (2012) зэрэг цомог гаргасан ба цомгийн баяр тоглолтуудаа хийж байсан. Гишүүдийн хувьд:
- Ц.Тэмүүлэн - Дуучин, хамтлагийн ахлагч. Арван жилийн 23-р сургууль, ЭМШУИС-ыг төгссөн. Алтернатив урсгалын хөгжим сонсдог бөгөөд Radioheadхамтлагт дуртай.
- Т.Пүрэвсүх - Төгөлдөр хуурч. Хөгжмийн коллеж төгссөн. Классик, жааз хөгжимд дуртай. Scrybin, Рахманинов гэх мэт классик төгөлдөр хуурчдыг сонсдог.
- Ц.Алтангэрэл - Гоцлол гитарчин. Цэргийн их сургууль төгссөн Steve Vai, Joe Satriani сонсдог.
- Д.Мөнхболд - Аргил гитарчин. Oasis-д дуртай.
- Ю.Батпүрэв - Бөмбөрчин. Хөгжим бүжгийн дунд сургууль төгссөн, алтернатив, рэгги хөгжимд дуртай. Kings of leon-д дуртай.
Ингээд тэдний хамгийн сүүлд гаргасан "Stay" буюу Гурван найз цувралын дууг хүргэж байна.