2014-05-08
A Sound хамтлаг
 2006 оноос хойш Альтернатив рокиндие рок урсгалаар уран бүтээл туурвих болсон A Sound хамтлагийн товч танилцуулгыг хүргэж байна.
2001 онд Батпүрэв, Пүрэвсүх нар хамтран тоглодог байсан ба дараа нь Батпүрэв, Алтангэрэл, Мөнхболд нар 1060 хамтлагийг байгуулсан. Хэсэг хугацааны дараа Алтангэрэл 
Чингис хаан хамтлагт, Батпүрэв Black & White хамтлагт орсон. Тэмүүлэн 1060 хамтлагт орж бие биеэ таньдаг болсноор 2006 оны 8 сард хамтлаг байгуулах санаа гарсан бөгөөд мөн оны 8 сарын 22-нд анхны бэлтгэл хийснээр тус хамтлаг байгуулагдсан юм. Байгуулагдсанаасаа хойш Release (2008), Зуун наст (2012) зэрэг цомог гаргасан ба цомгийн баяр тоглолтуудаа хийж байсан. Гишүүдийн хувьд:
  • Ц.Тэмүүлэн - Дуучин, хамтлагийн ахлагч. Арван жилийн 23-р сургууль, ЭМШУИС-ыг төгссөн. Алтернатив урсгалын хөгжим сонсдог бөгөөд Radioheadхамтлагт дуртай.
  • Т.Пүрэвсүх - Төгөлдөр хуурч. Хөгжмийн коллеж төгссөн. Классик, жааз хөгжимд дуртай. Scrybin, Рахманинов гэх мэт классик төгөлдөр хуурчдыг сонсдог.
  • Ц.Алтангэрэл - Гоцлол гитарчин. Цэргийн их сургууль төгссөн Steve Vai, Joe Satriani сонсдог.
  • Д.Мөнхболд - Аргил гитарчин. Oasis-д дуртай.
  • Ю.Батпүрэв - Бөмбөрчин. Хөгжим бүжгийн дунд сургууль төгссөн, алтернатив, рэгги хөгжимд дуртай. Kings of leon-д дуртай.

    Ингээд тэдний хамгийн сүүлд гаргасан "Stay" буюу Гурван найз цувралын дууг хүргэж байна.

Бичсэн: Золзаяа | цаг: 17:07 | Хамтлаг дуучдын мэдээлэл
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax